Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 1-р амбулаторийн барилгын өргөтгөлийн үргэлжлэл, засвар, хэрэглээний халуун усны шугамын засвар

2012-04-25 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

                                                                                                Огноо: 2012-04-12

 

 

            Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар нь  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 1-р амбулаторийн барилгын өргөтгөлийн үргэлжлэл, засвар, хэрэглээний халуун усны шугамын засвар /БЗЭЗ-11-2012/- ын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

 

            Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 80,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

            Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5  хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

            Тендерийг 2012 оны 05 дугаар сарын 14ий өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар-46 Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  218 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05 дугаар сарын 14–ний өдрийн 15 цаг 30 минутаас нээнэ.

 

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж

Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот

Тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө үү

 

 

            Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

            Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

            Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11

Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар:  11-32-66-87, Факс: 11-32-71-99

 

 

 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11 Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-66-87, Факс: 11-32-71-99