Гэр хорооллын айл өрхөд ахуйн хэрэгцээний усан халаатын зуух нийлүүлж, суурилуулах

2012-04-24 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                                                                                                                                                           Огноо : 2012 оны 04  дүгээр сарын 24-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын айл өрхөд ахуйн хэрэгцээний усан халаатын зуух нийлүүлж, суурилуулах

 

Тендер шалгаруулалтын дугаар: АЧА11/12/13

                                   

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  эрх бүхий тендерт оролцогчдоос гэр хорооллын айл өрхөд ахуйн хэрэгцээний усан халаалттай болон гадаргуугаараа дулаан өгдөг зуух нийлүүлэх, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн  45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

                   Тендерийн хамт нийт үнийн саналын 1,5 хувийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг  2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

 

       Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Мөн тендерийн баримт бичгийн үнийг Нийслэлийн Төрийн сан банкны  200051003 тоот дансанд шилжүүлж ирнэ.

 

Гадаадын этгээд оролцож болно.

Дотоодын этгээд давуу эрх эдлэхгүй.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж,

Нийслэлийн төр захиргааны төв, Хангарьд ордон, 4 давхар, 401 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар: 11-31-48-76, Факс: 11-32-46-32

 

 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж, Нийслэлийн төр захиргааны төв, Хангарьд ордон, 4 давхар, 401 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-31-48-76, Факс: 11-32-46-32