Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих дараах авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хяналтыг хэрэгжүүлэх

2012-04-25 00:00:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                                                                                                                                                                                                                                             Огноо: 2012-04-25

Нийслэлийн Авто замын газар нь Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих дараах авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хяналтыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Ажлын нэр

Багцын дугаар

Багцын нэр

Гэрээний дугаар

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ

 

Багц-1

  • Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол барих
  • Сэлбийн хос гүүрийн шинэчлэлт, 58х2 у/м
  • Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, шинээр хос гүүр болгох, 65 у/м

 

ЗШББ-2012/01

 

Багц-2

  • Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам
  • Зайсангийн зам, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

 

ЗШББ-2012/02

 

 

 

 

 

 

Багц-3

  • ЭТӨЧ-ний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж -Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар - 5 шар хүртэлх 3.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртэлх 1.0 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Үндсэн хуулийн гудамжны 0.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Дунд гол Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4.0 км авто замын шинэчлэлт 

 

 

 

 

 

 

ЗШББ-2012/03

 

 

 

 

 

Багц-4

  • Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх 2.0 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • ЭТӨЧ-ний зүүн хэсэг, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун овоо - Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлт
  • Сүхбаатарын гудамж, Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш Их тойруу - Ногоон нуурын гудамж хүртэлх 2.0 км авто замын шинэчлэлт
  • Чингэлтэйн өргөн чөлөө, МТ-ийн ШТС-аас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км замын өргөтгөл, шинэчлэлт
  • Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4-р хэсэг /Дарь Эхийн авто замаас Ганцхудаг – Цайз - Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто зам/

 

 

 

 

 

ЗШББ-2012/04

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

 

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа                                     (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

            Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

            Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

            Бүлэг 5 - Ажлын даалгавар

            Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

               Сонирхсон этгээд бичгээр хүсэлтээ гаргаж, тендерийн баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр багц тус бүрийг 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

 

              Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

              Тендерийг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагаас өмнө тендерийн материалд заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийн техникийн саналыг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11.30 цагт нээнэ.

 

              Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

              Дотоодын этгээдэд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

              Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9,

Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар,

Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө, Д.Төрбилэг

Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62

 

 

 

 

 

 

 

 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө, Д.Төрбилэг Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62