Чингэлтэй дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын засвар

2012-04-25 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                    Огноо: 2012-04-25

 

            Нийслэлийн Авто замын газар нь 2012 онд Улаанбаатар Гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторх авто замуудын урсгал засварын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын  засвар - 2 ажил, ХАЗЗ-2012/05-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

            Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл, багц тус бүрийг 100 000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

            Тендерийг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 5 дугаар сарын 25–ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.

 

            Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

            Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

            Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9,

Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар,

Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар:  11-32-36-62


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62