БАГШИЙН ИННОВАЦИЙН ТӨВ БАЙГУУЛАХ

2012-04-11 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                    
Огноо :  2012 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “БАГШИЙН ИННОВАЦИЙН ТӨВ БАЙГУУЛАХ” – ( БАГШ БҮРТ КОМПЬЮТЕР ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД )
Тендер шалгаруулалтын дугаар: БИТБ- 12/03

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар  эрх бүхий тендерт оролцогчдоос “Багшийн инновацийн төв байгуулах” – ( Багш бүрт компьютер хөтөлбөрийн хүрээнд ) тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлийг 150,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1% төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн, 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн, 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн тодорхой хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Бага тойруу -15160, “Хангарьд ордон”-ны 7 давхар, “Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар”, 704 тоот өрөө, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Отгонбаяр , Холбоо барих утасны дугаар: 11-33-08-99, Факс: 11-33-08-14