Төрийн дээд одон медаль гардууллаа

2017-10-27 18:01:50

Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар гардуулан өглөө.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа, БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Ж.Ганболд, 18 дугаар сургуулийн бага ангийн багш Н.Оюунцэцэг, “Дүүхээ” компанийн ерөнхий менежер Б.Энхбаяр зэрэг есөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, СБД-ийн 1-р хорооны өндөр настан С.Даваасүмбэрэлийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хүүхдийн төв номын сангийн ном зүйч Н.Адъяа, “UBS” телевизийн Хүүхэд залуучуудын албаны зохицуулагч Д.Оюунчимэг, ОСНААУГ-ын дулааны инженер Ц.Дээдэнцэцэг, “НББ энерго” ХХК-ийн захирал Ч.Болормаа, ЧД-ийн 5-р хорооны өндөр настан Д.Даваасүрэн, нийслэлийн 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхцэцэг зэрэг 35 хүнийг Алтангадас одонгоор, Нийслэлийн 35 дугаар сургуулийн багш Д.Амарзаяа, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазын диспетчер Б.Баянжаргал, “Лион гранд” ХХК-ийн жижүүр Д.Зургаанжин, ХУД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хандцэцэг, нийслэлийн УБЕГ-ын эрх зүйч Г.Энхтуяа зэрэг 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Төрийн банкны хамгаалалтын аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Одонпүрэв, “ЭХБУТ трест” ХХК-ийн Тамгын газрын дарга Г.Эрдэнэбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар, “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайванг Шударга журам медалиар шагнаж урамшууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.