ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2012-02-08 00:00:00

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/54 дүгээр захирамжийг үндэслэн орчны тохижилт бүхий авто гараж байгуулах зориулалтаар доорх байршлуудад газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

1.    Баянгол дүүргийн 8 дугаар хороо орон сууцны 9 дүгээр байрны зүүн талд 0.24 га
2.    Баянгол дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 14а дугаар байрны баруун талд 0.16 га
3.    Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороо орон сууцны /Гаалийн/ 1 дүгээр байрны зүүн талд 0.15 га
4.    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо орон сууцны 74 дүгээр байрны хойд талд 0.1 га
5.    Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд 0.1 га
6.    Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо орон сууцны 8 дугаар байрны хойд талд 0.15 га
7.    Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо орон сууцны 19 дүгээр байрны урд талд 0.135 га
8.    Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо орон сууцны 39 дүгээр байрны хойд талд 0.09 га

Төслийн баримт бичгийг байршил тус бүрт бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 80 000 төгрөгийг Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаан нийслэлийн Газрын албаны 304 тоот өрөөнөөс авч болно. Утас: 321344

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:
2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл битүүмжилсэн байдлааар Газрын албаны 304 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалуудыг  нээх хугацаа:
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс болон оролцогчдын төлөөллийг байлцуулан Нийслэлийн Газрын албаны 301 тоотод нээнэ.

15160 Улаанбаатар хот
Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9
Хангарьд ордон,  Нийслэлийн Газрын алба
nttp:\www.gazar.ub.gov.mn                                                        Харилцах утас: 321344

 


15160 Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9 Хангарьд ордон, Нийслэлийн Газрын алба nttp:\www.gazar.ub.gov.mn