Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулахаар Сонгинохайрхан дүүргийн 4,5 дугаар хороог заагласан далан дээгүүр 2,5км авто зам /хуучин 36 у/м гүүрийн хамт/ барилгын ажил

2011-02-28 00:00:00

Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулахаар Сонгинохайрхан дүүргийн 4,5 дугаар хороог заагласан далан дээгүүр 2,5км авто зам /хуучин 36 у/м гүүрийн хамт/ барилгын ажил АЗБ-2011/02-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 100 000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2.0 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 3 дугаар сарын 28–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 


Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62