Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын Гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторх авто замуудын урсгал засварын ажил

2011-03-07 00:00:00


Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын Гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторх авто замуудын урсгал засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

№ Ажлын нэр Гэрээний дугаар
1 Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 40 мянгатын орон сууцны хороолол доторх 2.0 км, 4-р хороо, 13-р байрнаас Сүхбаатарын гудамж хүртэлх 0.6 км авто зам ХАЗЗ-2011/01
2 Баянгол дүүргийн 18-р хороо, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.5 км авто зам ХАЗЗ-2011/02
3 Хан-Уул дүүргийн 1-р хороо, Оргил рашаан сувиллын орчмын орон сууцны хороолол доторх 0.9 км, 3-р хороо, Дүүргийн тамгын газрын урд талын 0.2 км авто зам ХАЗЗ-2011/03
4 Баянзүрх дүүргийн 5-р хороо, дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчмын 0.6 км, 6-р хороо, Оюутны хотхоны орчмын 1.0 км, 14-р хороо, Зүүн 4 зам хорооллын 0.2 км, Улиастайн 0.23 км авто зам ХАЗЗ-2011/04
5 Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 5 шарын хороолол доторх 1.1км авто зам ХАЗЗ-2011/05

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл тус бүрийг 70 000 /далан мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2.0 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 4 дүгээр сарын 06–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 


Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Нутгийн захиргааны Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62