Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулахаар Их тойруу Сансарын туннелийн явган хүний нүхэн гарцын барилгын ажил

2011-03-07 00:00:00

Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулахаар Их тойруу Сансарын туннелийн явган хүний нүхэн гарцын барилгын ажил АЗБ/УТ-2011/02-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл тус бүрийг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2.0 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 4 дүгээр сарын 06–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 


Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62