Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Дэнжийн 1000-ийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх

2011-07-08 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Дэнжийн 1000-ийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

 №  Ажлын нэр
1 Дэнжийн 1000-ийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажил /ДАЭЗТ-2011/01Д/

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 100,000 / зуун мянган / төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 11 давхар, Нийслэлийн нийтийн тээврийн газар 8 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 08 дугаар сарын 09–ний өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Мөн тендерийн баримт бичгийн үнийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051055 тоот дансанд шилжүүлж ирнэ.
 


Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 11 давхарын 8 тоот өрөө. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийтийн тээврийн газар Утас: 327259 Факс-976-327968