Бүх нийтээрээ Хотоо цэвэрлэцгээе

2012-04-18 00:00:00

Урин хавар ирлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаярын уриалгын дагуу Улаанбаатар хотын ЗАА-наас их хотын иргэддээ тоос шороо, хур хогноосоо салахыг уриалж байна. Ирэх хагас сайн өдрийн 10.00 цагаас Улаанбаатар хот даяар бүх нийтийн их цэвэрлэгээ өрнөнө. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллага, албан газар, их дээд сургууль, Улаанбаатар хотын нийт оршин суугчдыг их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг хотын удирдлагууд уриалж байна.  Дүүргүүдэд энэхүү ажлыг дүүргийн засаг даргын орлогч нар хариуцах юм.