“Сөүлийн сайн дурынхны төв”-ийнхнийг хүлээн авч уулзав

2017-09-27 16:42:00

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр БНСУ-ын Сөүлийн сайн дурынхны төвийн Зохион байгуулалт дэмлэг хариуцсан дэд захирал Пак Ми Хэ болон бусад төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Сөүлийн сайн дурынхны тавийн менежер Ким Ён Хый, Пёнтек их сургуулийн профессор Ким Бом Сү, “Let’s Ko&Mong” байгууллагын дэд тэргүүн Ч.Мядагмаа зэрэг  хүмүүс оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, төрийн албан хаагчдад зориулсан сайн дурын ажлын талаарх сургалт зохион байгуулсан танай байгууллагын хамт олонд болон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалтад НЗДТГ, ННХГ болон 9 дүүргийн нийгмийн халамж, сайн дурын чиглэлээр ажилладаг ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд их үр дүнтэй болсон гэж сонссон. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Тэд нийгмийн халамж, сайн дурын ажил хийх ач холбогдлын талаар болон Улаанбаатар хот энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.