Даншиг наадмын хүрээнд иргэд, жуулчдад зориулсан асрууд үйлчилж байна

2017-08-06 13:21:45

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын үеэр Төв цэнгэлэхэд нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтан албан хаагчид иргэдийн аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа билээ. Даншиг наадмын өдрүүдэд нийт 120 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авч иргэдэд үйлчилж байгаа юм.  Тодруулбал, эдгээрээс 80 хувь нь хуушуурны асар байгаа бол үлдсэн 20 хувь нь бэлэг дурсгал, аялал жуулчлалтай холбоотой үзэсгэлэн худалдааны асрууд юм.  Үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагч нар зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.