Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн замнал түр өөрчлөгдөнө

2017-08-04 16:06:39

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  2. Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  3. Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  4. Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  5. Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  6. Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  7. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  8. ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Тиймээс иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.