Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн замнал өөрчлөгдөнө

2017-08-04 14:12:29

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул 2017 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсэг хаагдах болно.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”

Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”

Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явжүндсэн замналдаа орно.

  1. Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.

Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.