ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2017-08-02 15:27:48
  1. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод нутагшуулах” төслийн хүрээнд Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Голлох мэргэжилтний анкет
  • Сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт ирүүлэх
  • Сүүлийн 5 жил буюу 2013, 2014, 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайлангийн хамт ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт 2017 оны 08 дугаар сарын 14–ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:   Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 317 тоот өрөө, Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төсөл хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү  

Утас:   11-328963