НЗД-ын орлогч П.Баярхүү ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ хүүхдүүдэд зориулан баригдаж буй "ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн барилгын явцтай танилцлаа

2017-07-28 09:15:10

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХНХЯ-ны Хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Анар, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ,Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга П.Жанцанхорлоо болон бусад албаны хүмүүс тус "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар тус "Хөгжлийн төв"-ийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс боломжтой бүх зүйл дээр туслалцаа үзүүлэн ажиллах болно. Барилгын баруун талд байгаа айлын газрыг ирэх долоо хоногт Нийслэлийн газрын албанаас чөлөөлөхөөр боллоо. Зураг төсөл тодорхой бас ойлгомжтой байх хэрэгтэй. Гарц, орцны зургийг мөн тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж байгаа танай компанид талархаж байна." хэмээлээ.

123

2019 онд ашиглалтад орох эмчилгээ, асаргаа, амралт сувилалын цогц төв болох "Хөгжлийн төв" -өөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой ажээ.

Төслийн нийт өртөг нь 181 сая юан буюу 63,3 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд тавилга, тоног төхөөрөмжийг мөн шийдэж байгаа аж.

123

123

123

123

123

123

123
123

123

123

123

123

123