Ц.Пүрэвхүүг ажлаас чөлөөлөх тухай

2013-02-05 00:00:00

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дугаар зүйлийн  29.2 дахь хэсэг, Төрийн  албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт,  Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газар, Захирагчийн  ажлын  албаны бүтцийг батлах тухай”         190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Байгууллагын  чиг  үүрэг, бүтэц, шинэчлэгдэн  батлагдсантай холбогдуулан болон өөрийнх нь хүсэлтээр Ц.Пүрэвхүүг нийслэлийн Соёл урлагийн газрын  даргын  үүрэгт ажлаас 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс чөлөөлсүгэй.

2. Ц.Пүрэвхүүд албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг  удаагийн тэтгэмж  олгож, амралтын  болон холбогдох бусад тооцоог хийхийг  нийслэлийн Соёл урлагийн газрын нягтлан  бодогч О.Эрдэнэцэцэгт  зөвшөөрсүгэй.

 

                                               

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ