Ш.Сүхбаатарыг ажлаас чөлөөлөх тухай

2013-02-01 00:00:00

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дугаар зүйлийн  29.2 дахь хэсэг, Төрийн  албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт,  Засгийн газрын   2012 оны “Нийслэлийн Засаг  даргын  Тамгын  газар, Захирагчийн  ажлын  албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Байгууллагын  чиг  үүрэг, бүтэц, шинэчлэгдэн  батлагдсантай холбогдуулан Шуушингийн Сүхбаатарыг нийслэлийн Аялал жуулчлалын  газрын  даргын  үүрэгт ажлаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсүгэй.

2. Ш.Сүхбаатарт албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг  удаагийн тэтгэлийг  олгож, амралтын  болон холбогдох бусад тооцоог хийхийг  нийслэлийн Аялал жуулчлалын газрын нягтлан  бодогч П.Ариунаад  зөвшөөрсүгэй.

 

 

                                              

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

             ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ