Р.Хадбаатарыг ажлаас чөлөөлөх тухай

2013-02-01 00:00:00

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дугаар зүйлийн  29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Улаанбаатар сан” ХХК НӨҮГ-ын захирал Р.Хадбаатарын ажлаас чөлөөлөгдөх  тухай өөрийнх нь гаргасан өргөдлийн дагуу “Улаанбаатар сан” ХХК НӨҮГ-ын захирлын үүрэгт ажлаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсүгэй.

2. Р.Хадбаатартай холбогдох тооцоог хийхийг  “Улаанбаатар сан” ХХК НӨҮГ-ын  ерөнхий нягтлан  бодогч Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

 

 

                                               

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ