Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай

2013-02-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  2013 оны 02 дугаар сарын 15-нд Соёлын төв өргөөний концертын их танхимд зохион байгуулагдах Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, ёслолын үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, зохион байгуулж явуулахыг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-нд зөвшөөрсүгэй.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ