Гэр хорооллын хөгжлийн газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай

2013-02-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын дүрмийг нэгдүгээр, бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, ажилтнуудыг томилж ажиллахыг “Гэр хорооллын хөгжлийн газар” Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг /Ш.Ганхуяг/ -т үүрэг болгосугай.

3. “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ