Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дүрэм, бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай

2013-02-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дүрмийг нэгдүгээр, бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гарган мөрдөж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар   /Л.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

3.  Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны “Дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” 274, 2011 оны “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 339 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ