Ажлын хэсэг байгуулах тухай

2013-02-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 184 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2010 оны 89 дүгээр захирамжийн дагуу Улаанбаатар Бизнес хөгжлийн төвийн барилгад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгөөр 2009-2012 онуудад хийсэн их засвар, хөрөнгө оруулалтын ажлыг хянаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

            Дарга              Н.Батаа                      Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

            Гишүүд           Т.Батдорж                  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга

                                    Ц.Цэнгэл                    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч

                                    Н.Хишигбэгз              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

                                    Т.Оюунсувд               Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн                     

                                    Ц.Бямбасүрэн           Улаанбаатар Бизнес хөгжлийн төвийн Санхүүгийн албаны дарга

                                    Б.Ариунболд             Улаанбаатар Бизнес хөгжлийн төвийн хуулийн зөвлөх

                                    М.Мөнхсүрэн             Нийтлэг үйлчилгээний газрын дэд дарга- ерөнхий инженер

            Нарийн бичгийн

            дарга              Б.Оюунсүрэн             Нийслэлийн Өмчийн харилцааны газрын                                                                                     мэргэжилтэн    

2. Улаанбаатар Бизнес хөгжлийн төвийн барилгад хийгдсэн их засвар, хөрөнгө оруулалтыг холбогдох хууль журмын дагуу хянаж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, шийдвэрийн төсөл боловсруулан 2013 оны 02 дугаар сарын 10-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Батаа/-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ