Шадар сайд тэргүүтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагатай уулзлаа

2017-07-11 19:23:12

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагатай уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх баяр наадмын арга хэмжээг салбар хороод сайн зохион байгуулсан гэж үзэж байгаа хотын удирдлагуудад хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.