Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 52.334 хүн хамрагдсан байна

2017-07-06 15:47:49

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52.334 хүн хамрагдаж, 20.6 хувьтай байна.

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм.  Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийлгэх боломжтой.  Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.