Ш.Ганхуягийг ажилд томилох тухай

2013-01-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар Шагдарын Ганхуягийг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс томилсугай.

3. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар байгуулагдсантай холбогдуулан байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж батлуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.

4. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, Гэр хорооллын хөгжлийн газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.

 

           

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ