А.Лхагвадоржийг орон тооны бус зөвлөхөөс чөлөөлөх тухай

2013-01-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Алтангэрэлийн Лхагвадоржийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөс 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс  чөлөөлсүгэй.

2. А.Лхагвадоржтой холбогдох тооцоог хийхийг Тамгын газрын нягтлан бодогч Ж.Алтарганад үүрэг болгосугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ