Ш.Ганхуягийг ажлаас чөлөөлөх тухай

2013-01-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шагдарын Ганхуягийг “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ-ын  даргын үүрэгт ажлаас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс чөлөөлсүгэй.

2. Ш.Ганхуягтай холбогдох тооцоог хийхийг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” НӨҮГ-ын нягтлан бодогч Ч.Пагамсүрэнд даалгасугай.

                              

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ