Нийслэлийн Агаарын чанарын албаны дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай

2013-01-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаарын чанарын албаны дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2. Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдөж ажиллахыг Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд даалгасугай.

3. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх 23.796.528 /хорин гурван сая долоон зуун ерэн зургаан мянга таван зуун хорин найман/ төгрөгийг Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголийн төсөлд тусгуулж батлуулахыг Нийслэлийн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай

4.  Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 81, 2012 оны А/133 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э. БАТ-ҮҮЛ