Санал авах байруудын дотор, гадна талыг бүрэн камержуулжээ

2017-06-25 12:28:32

Нийслэлд 403 санал авах байр бий. Энэ сарын 19, 20-нд орсон хүчтэй борооны улмаас зарим санал авах байр усанд автжээ. Иймд тэдгээр байрыг шилжүүлсэн гэв.

Энэ мэтээр маргааш болох сонгуулийн бүх бэлтгэлийг хангасан гэдгээ Нийслэлийн сонгуулийн хорооны удирдлагууд өнөөдөр мэдээллээ.

Санал авах байрны дотор болон гадна талыг бүрэн камержуулсан юм байна.

Доторх камеруудыг Нийслэлийн сонгуулийн хороо, гадна камеруудыг Нийслэлийн цагдаагийн газар хариуцах аж