Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

2017-06-23 15:27:19

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй  “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асраар үйлчилгээ эрхлэх-4, зориулалтын бусад түр байгууламжаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх-4 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  1. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  2. Стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
  3. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;
  5. Мэргэжлийн тогооч, ажиллагсадтай байх;
  6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораториор тогтмол баталгаажуулдаг байх;
  7. Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төсөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/; асрын хэмжээ 3*3 байх;
  8. 8. Хоолны үйлчилгээнд шаардагдах Монгол улсын MNS 5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн нефтийн хийг ашиглахдаа аюулгүй ажиллагааг ханган зориулалтын зөөлөн холбоосоор холбох
  9. Шаардлага хангасан галын хор, гал унтраагуурыг бэлтгэсэн байх.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Хүсэлт /албан бичиг/;
  2. Үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
  3. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл /хуулбар/;
  4. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
  5. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт;
  6. Мэргэжлийн тогоочийн үнэмлэх /хуулбар/;
  7. Үйлчилгээнд гаргах хоолны цэс, технологийн карт, хоол, зууш, ундааны танилцуулга, өнгөт зураг;

Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 06 дугаар сарын 28-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ үү гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Асраар болон явуулын цэгээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх загвар: