“ШӨНИЙН ГУДАМЖ” төслийн хүрээнд худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна

2017-06-23 15:20:42

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй  “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асар болон зориулалтын бусад түр байгууламжаар хүнсний /зайрмаг, ус ундаа/-4,  болон  бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа эрхлэх 2 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулна.

 

Тавигдах шаардлага:

  1. Стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
  2. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
  3. 3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх;
  4. Мэргэжлийн худалдагчтай байх;
  5. 5. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораторит шинжлүүлж, тогтмол баталгаажуулдаг байх;
  6. Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/;

 

     Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Хүсэлт /албан бичиг/;
  2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
  3. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
  4. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх;
  5. Мэргэжлийн худалдагчийн үнэмлэх /хуулбар/;
  6. 6. Худалдах бараа, бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг;

 

Тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 06 дугаар сарын 28-ны дотор  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ үү.

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА