Төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай

2013-01-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Цахилгаан тээвэр компанийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор илүүдэлтэй болон ашиглалт багатай байр талбайгаа журмын дагуу түрээслэснээс олсон 2010, 2011, 2012 оны түрээсийн төлбөрөөс төсөвт төвлөрүүлэх 60 хувийг нөхөж, 2013, 2014 оны түрээсийн төлбөрөөс төсөвт төвлөрүүлэх 60 хувийг чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.

2. Нөхөн чөлөөлсөн 2010, 2011, 2012 оны түрээсийн төлбөрийн тооцоог зохих журмын дагуу хийх, 2013, 2014 оны түрээсийн гэрээг зохих журмын дагуу байгуулж, холбогдох тооцоог хийж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ