Үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэж байна

2017-06-19 11:55:12

"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь 2017 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас  лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны далан суваг болон шугам сүлжээний инженер техникийн ажилтан, засварчид, мөн хүнд даацын машин -3, механизм -4, үйлчилгээний машин-3 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.