Ю.Идэрцогтыг ажилд томилох тухай

2013-01-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 531, Засгийн газрын 2012 оны  144, 190 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар Юмдоржийн Идэрцогтыг 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилсугай.

2.Ю.Идэрцогтын сарын үндсэн цалинг /ТЗ-10/ 693653 /зургаан зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгөөр тогтоож олгохыг зөвшөөрсүгэй.

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсантай холбогдуулан байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж батлуулахыг Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай.

4.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэл, дүүргийн нэгжүүдийг батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулж, удирдлагаар хангах, нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хуулийн хугацаанд зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ