Д.Нанзаддоржийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай

2013-01-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Байгууллагын чиг үүрэг, бүтэц шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Доохүүгийн Нанзаддоржийг нийслэлийн Авто замын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй.

2. Д.Нанзаддоржийг нийслэлийн Авто замын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрөөс томилсугай.

3. Нийслэлийн Авто замын газрын дүрэм, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж батлуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ