Н.Нацагдоржийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай

2013-01-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай”             190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Байгууллагын чиг үүрэг, бүтэц  шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Нэргүйн Нацагдоржийг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын үүрэгт ажлаас 2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй.

2. Н.Нацагдоржийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор  2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрөөс томилсугай.

3.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дүрэм, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж батлуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ