Н.Гантөмөрийг ажилд томилох тухай

2013-01-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нямдаваагийн Гантөмөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогчоор 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилсугай.

 

 

           

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ