Н.Гантөмөрийг ажлаас чөлөөлөх тухай

2013-01-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн удирдлагын бүтэц шинэчлэгдэн батлагдсантай холбогдон Нямдаваагийн Гантөмөрийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас  чөлөөлсүгэй.

            2. Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ