Х.Оюунчимэгийг ажлаас чөлөөлөх тухай

2012-12-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалтыг,  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хаймчигийн Оюунчимэгийг ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдлийнх нь дагуу “Гэрлэх ёслолын ордон” НӨҮГ-ын захирлын үүрэгт ажлаас  2012 оны        12 дугаар сарын 26-ны өдрөөс чөлөөлсүгэй.

   2.Х.Оюунчимэгтэй холбогдох тооцоо хийхийг “Гэрлэх ёслолын ордон”     НӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэгт зөвшөөрсүгэй.

 

           

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ