Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ

2017-06-09 14:46:35

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  автозамын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээр  төлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах  12 ш  шүүрт  тагыг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.