Нүүрс олборлогчдын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2017-06-07 11:36:19

Налайх  дүүрэг дэх нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Учир нь, тус дүүрэгт нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжээс шалтгаалан иргэдийн байшин цуурах, суулт өгөх зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас хэвлэлийн хурал хийж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгжийн хоёр зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

“Жиншетан" ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд “ ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Тодруулбал, эхний ээлжид холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг судалж үзэхэд зөрчил гаргасан “Жиншетан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

Дашрамд дурдахад, 1992-2017 оны хооронд тус дүүрэгт нүүрс олборлогч компанид ажиллах үедээ 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна. Иймд, эдгээр зөрчлүүдийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн онуудад олон удаагийн төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.