Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ”Ус сувгийн удирдах газар” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07-208/2227 дугаар дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийт 16 220 227 /арван зургаан сая хоёр зуун хорин мянга хоёр зуун хорин долоон/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд заасан 2 ус түгээх байрыг акталсугай.
2. Актлагдаж буй 2 ус түгээх байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
3. Хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэгдсэн хөрөнгийг үнэлгээний дагуу худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг “Ус сувгийн удирдах газар” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /С.Үнэн/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
---oOo---