Гадаад оюутнуудад зориулсан хуулийн танилцуулгын цагийг зохион байгууллаа

2017-05-19 10:56:50

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цагийг томоохон их дээд сургуулиудад зохион байгуулж байгаа билээ.  Энэ удаад тавдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын их сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагт БНХАУ-аас Монгол Улсын их сургуульд суралцаж буй 191, Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа 14 оюутны төлөөллүүд оролцов. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын иргэн, харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн н.Гарьд нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд, танилуудаа Монголд урих талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Дараагийн хуулийн танилцуулгын цагийг АШУИС, СУИС зэрэг сургуульд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.