“Оюунлаг чингэлтэйчүүд” аян амжилттай хэрэгжив

2017-05-18 11:50:51

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж бүтээлч 25 ажил өрнүүлж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулж буй “Оюунлаг чингэлтэйчүүд” аян юм.

Аяны хүрээнд бага ангийн багш нарын бодлого бодох ур чадварыг нэмэгдүүлэх, арга зүйг сайжруулах, дунд ангийн математикийн хичээлийн амжилт чанарыг дээшлүүлэх зорилгоор 4 сарын хугацаанд 200 бодлого бодох цуврал олимпиадыг зохион байгуулсан. 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр бага ангийн багш нар стандартаас давсан агуулгын 200 бодлогыг хэрхэн бодож, арга зүй, ур чадвараа дээшлүүлснээ сорьж өрсөлдлөө. Төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 5 нийт 20 сургуулийн 100 багш сургуулиасаа шалгарч сүүлийн шатанд оролцсон. Нэгдсэн дүнгээр 17, 5, 49, 50, 39 дүгээр сургуулиуд бусдыгаа манлайллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.