Ирэх бямба гаригт хотын төв орчмын замыг хаана

2017-05-17 13:37:48

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд,

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чагдаржавын гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.

Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.