Ажлын хэсэг байгуулах тухай

2012-11-20 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4 “д”, 29.2,  Эрчим хүчний тухай хуулийн 7.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, дүүргийн нутаг дэвсгэр дэх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагаа, далд уурхайнуудын ашиглалтын түвшингийн талаар газар дээр нь танилцах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

   2.Удирдамжийн дагуу өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Л.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---