Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

2012-11-19 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Засгийн газрын 2003 оны 224 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2012 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулсугай.

   2.Мал, тэжээвэр амьтдын 2012 оны тооллогыг нийслэлд удирдан явуулах тооллогын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

  

Дарга

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл

 

экологийн асуудал хариуцсан орлогч дарга

Орлогч дарга

Нийслэлийн Статистикийн газрын дарга

 

 

Гишүүд

Хөдөө аж ахуйн газрын дарга

 

Мал эмнэлгийн газрын дарга

 

Багануур дүүргийн Засаг дарга

 

Багахангай дүүргийн Засаг дарга

 

Баянгол дүүргийн Засаг дарга

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга

 

Налайх дүүргийн Засаг дарга

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга

   3. Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

   4. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын зардалд зориулан 3812.0 /гурван сая найман зуун арван хоёр мянга/ мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

   5.Дүүргийн нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулж, тооллогод шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

   6. Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Yндэсний Статистикийн хороонд хугацаанд нь өгч, тооллогын дүнг боловсруулан 2013 оны 1 дүгээр улиралд багтаан тархаахыг нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комист даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---